Холбоо барих


ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨР ХОЦОРЧ БУЙ ОРНУУДЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Мэдээ мэдээлэл 2018/03-22 ・ 398

“Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-аас шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр хоцорч буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна.

Энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдан шалгарсан хүмүүс “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын холбогдох хүрээлэнгүүдэд судалгаа шинжилгээний ажил хийж, шинжлэх ухаан, технологийн салбарт докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.

Хөтөлбөрийг сонирхогчид дараах 2 төрлийн тэтгэлгээс сонгох боломжтой. Үүнд:
1. “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын холбогдох аль нэг хүрээлэнд дээд тал нь 4 жилийн хугацаатай судалгааны ажил хийх тэтгэлэгт хөтөлбөр
2. Өөрийн оронд докторантурт сурч байх хугацаандаа “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын аль нэг хүрээлэнд тодорхой хугацаагаар судалгааны ажил хийх “Сэндвич” тэтгэлэгт хөтөлбөр.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https: //owsd.net/career-development/phd-fellowship

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой асуудлаар дараах цахим хаягаар холбогдох боломжтой: fellowships@owsd.net


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд