Холбоо барих


ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл 2018/03-21 ・ 437

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 30 дугаар чуулганаар жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Тус өдрийг тэмдэглэх хүрээнд Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Азийн тэргүүн яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн уран бүтээлийг танилцуулах, хүндэтгэл үзүүлэх "Яруу найрагч Д.Урианхайн уран бүтээлийн онцлог" сэдэвт онол практикийн бага хурал Монголын үндэсний номын санд өнөөдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдөр болов. 
Хурлыг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Монголын үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар үг хэлэв. 
Уг хурлын үеэр Соёл урлагийн их сургуулийн багш П.Батхуяг "Д.Урианхайн хүн төвт үзэл санаа ба оршихуйн тойрог", мөн тус сургуулийн багш Я.Баяраа "Д.Урианхайн яруу найргийн туурвил зүй ба зарим онцлог" сэдэвт илтгэлүүдийг тус тус тавив.

Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчдад болон яруу найраг сонирхогч бүх хүмүүст ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс дэвшүүлье.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд