Холбоо барих


“ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ ӨВ УЛАМЖЛАЛ БА БҮТЭЭЛЧ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/03-19 ・ 268

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний комисстой хамтран “Торгоны зам дагуух өв уламжлал ба бүтээлч байдал” сэдэвт олон улсын залуучуудын хурлыг 2018 оны 5 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Чангша, Нанжин хотуудад зохион байгуулна.

Уг хурлын зорилго нь бүтээлч үйлдвэрлэл, уран зохиол, өв уламжлалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй залуучуудыг харилцан туршлага судлах, үзэл бодлоо хуваалцах боломжийг олгохоос гадна хүн төрөлхтний нийтлэг соёлын өвүүдийг сурталчлах, хамгаалахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Тус хуралд Торгоны зам дагуух Африк, Араб, Европ болон Ази-Номхон далайн орнуудын 18-30 насны 80 гаруй залуучууд сонгогдон оролцох бөгөөд “Хөгжлийн төлөөх бүтээлч сэтгэлгээг дэмжье”, “Бүтээлч байдал ба уран зохиол” сэдэвт салбар хуралдааныг тус тус зохион байгуулна.

Энэхүү форумд оролцох залуучуудыг ЮНЕСКО-ийн зүгээс сонгон шалгаруулж авах тул сонирхсон залуучууд өргөдлөө бэлтгэн 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор apyd@unesco.org хаягаар илгээнэ үү. Өргөдлийн маягтыг дараах линкээс орж татаж авна уу.

Жич: Өргөдөл гаргагч англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байна. Оролцогчдын бүх зардлыг ЮНЕСКО хариуцна.

https://drive.google.com/open…


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд