Холбоо барих


ТҮНШЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/02-28 ・ 389

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын гадаад түнш байгууллагуудтай хийх зөвлөлдөх механизмын уулзалт 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Уулзалтыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны саналуудыг танилцуулав.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн зөн болон боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулж манай улсад эдгээр чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг гадаад байгууллагуудын удирдлага хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Уулзалтын үеэр зөвлөлдөх механизм, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга хийгдэв.

Уулзалтад ЮНЕСКО-ийн Монголын үндэсний Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга оролцож ЮНЕСКО-оос Монгол Улсад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд