Холбоо барих


“ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Мэдээ мэдээлэл 2018/02-23 ・ 246

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны төвийн Эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат нар “Допингийн эсрэг үндэсний байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн хэрэглээг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр 3 дахь удаагаа Монгол Улсад хэрэгжиж байна.

Төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино.

Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2015 оны хувилбар, түүний стандартууд болон допингийн гарын авлагуудыг монгол хэлнээ орчуулах, допингийн хяналтын ажилтан, эмчилгээний хэрэглээнээс чөлөөлөх хорооны гишүүн, үр дүнгийн менежмэнтийн гишүүн бэлтгэх 3 удаагийн сургалт арга хэмжээг зохион байгуулах юм.

ЮНЕСКО спорт дахь допингийн эсрэг тэмцэлд олон улсын засгийн газруудтай хамтран онцгой анхаарал хандуулж ажилладаг бөгөөд 2005 онд ЮНЕСКО-ийн 33 дугаар Ерөнхий бага хурлаар "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ийг баталсан. Монгол Улс тус конвенцид 2007 онд нэгдэн орсон юм.

2012-2016 онуудад ЮНЕСКО-ийн Спорт дахь допингийн хэрэглээг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төслийн үр дүнд тамирчид, дасгалжуулагч, спортоор хичээллэгч, сонирхогчдод допингийн эсрэг үйл ажиллагааны талаарх мэдээллийг олгох www.antidoping.mn цахим хуудас болон "Хориглосон жагсаалт" гар утасны аппликейшн, допингийн хяналтын талаар сонсдог номыг тус тус бүтээсэн ба тамирчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт семинарыг зохион байгуулсан билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл








2018 оны 6 дугаар сарын 4
























Тэмдэглэлт өдрүүд