Холбоо барих


ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР 2018

Мэдээ мэдээлэл 2018/02-13 ・ 409

Өнөөдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн радиогийн өдрийг "Радио ба спорт" сэдвийн дор 7 дахь жилдээ тэмдэглэж байна. Тус өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга МҮОНРТ-ийн Зочны цагаар орж спортын радио дахь жендэрийн тэгш байдал, спортын хамрах хүрээгээр дамжуулан энх тайван, хөгжил дэвшилд хүрэх талаар ярилцав.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Дэлхийн радиогийн өдрийг өнгөрсөн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэн ирсэн билээ. Тухайлбал, 2016 онд “Яаралтай болон гамшгийн үе дэх радио” сэдвийн дор тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 25 минутын телевизийн нэвтрүүлэг бэлтгэн МҮОНРТ, С1 телевиз болон Дархан-Уул аймгийн ЛХА, ДВС телевизүүдээр 2 дугаар сарын 13-ны өдөр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран радио нэвтрүүлэг бэлтгэн хийж тус аймгийн 104,5 радио долгионд тус тус цацуулав. 2017 оны “Радио бол Таны дуу хоолой” сэдэвт Дэлхийн радиогийн өдрөөр радиогийн ач холбогдол, түүний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар баримтат нэвтрүүлэг бэлтгэн МҮОНРТ, Стар, Монгол HD, UBS зэрэг телевизүүдээр нэвтрүүлж үзэгчдийн хүртээл болгосон ба Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Радио бол Таны дуу хоолой” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулсан.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд