Холбоо барих


ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/02-13 ・ 331
ЮНЕСКО нь 2018 оны Дэлхийн радиогийн өдрийг “Радио ба спорт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байна.
Радио бол спортын арга хэмжээнүүдийг өргөнөөр цацаж дамжуулдаг хэвлэл мэдээллийн хүчирхэг хэрэгсэл юм. Радио нь спорт дахь тэгш эрх, багийн хамтын ажиллагаа, шударга тоглолтын үнэ цэнийг илэрхийлдэг зэвсэг юм. 

Радио нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, гадныхныг үзэн ядах хэвшмэл ойлголтын эсрэг тэмцэхэд туслалцаа үзүүлдэг. Радио нь уламжлалт спортыг элит багуудаас илүү өргөн хүрээнд хамрах боломжийг олгодог. Мөн харилцан яриа, хүлцэнгүй тэвчээртэй байдлыг хангах хүч болох олон янз байдлыг бий болгон бүрдүүлдэг. 

Энэхүү хүчин чармайлтын гол цөм нь жендэрийн эрх тэгш байдлын төлөөх тэмцэл юм. ЮНЕСКО-ийн дэмжлэгээр гаргасан Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторингийн төслийн тайланд дурьдснаар спортын хэвлэл мэдээллийн агууламжийн зөвхөн 4 хувь л эмэгтэйчүүдийн спортод зориулагдсан байна. Спортын мэдээний 12 хувийг эмэгтэй хүмүүс зөвхөн дамжуулдаг. ЮНЕСКО нь эмэгтэйчүүдийн спортын хамрах хүрээг тэлж, радио долгион дахь жендэрийн ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэж, спортын хэвлэл мэдээлэл дэх тэгш байдлыг дэмжин ажиллаж байна. Энэ бол маш том үүрэг хариуцлага юм. 
Дэлхийн радиогийн өдрөөр радиог улам хараат бус, олон ургалч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоцгооё. Цаашдын хөгжил дэвшил, энх тайвныг цогцлоохын төлөө спортын радиогийн чадамжийг бэхжүүлэхэд бүгд хүчээ нэгтгэцгээе. 

Одри Азулэй
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд