Холбоо барих


ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙ БОЛОН НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФУМЗИЛ МЛАМБО-НГЧУКА-ИЙН ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/02-13 ・ 362
Бидний өнгөрсөн үе шиг бидний ирээдүй ч мөн адил шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлээр тодорхойлогдоно. Ирээдүйн хөгжил дэвшил нь шинжлэх ухааны салбар дахь охид, эмэгтэйчүүдийн авъяас, бүтээлч байдал, үзэл санаа дээр тулгуурлан илүү хурдацтай хөгжих билээ.
Аж үйлдвэрлэл хэр хөгжсөнөөс үл хамааран ихэнх улс орнуудын боловсролын салбарын бүхий л түвшинд шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн хичээлд жендэрийн тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгаа байсаар байна. ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн тооцоолсноор дэлхий даяар судалгаа боловсруулалтын ажилд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30%-аас бага байна.
Шинжлэх ухаан, технологийн салбар хурдацтай хөгжих нь үндэсний эдийн засагт чухал үүрэгтэй. Эрүүл мэндийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бүх нийтийн авьяас чадварыг дайчлах нь чухал юм. Тиймээс бид шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Шинжлэх ухааны салбар дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах нэг арга зам бол гэр орон, анги танхим, ажлын байранд охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах явдал юм. Үүний тулд хуучны хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай. Мөн шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний болон удирдах түвшний ажил эрхлэхэд охид, эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхах эцэг эхчүүд, ажил олгогчид, багш нарын хандлагыг өөрчлөх шаардлагатай юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ном, сонин сэтгүүл, сурах бичиг, сурталчилгааны материал дээр эмэгтэй хүний үүргийг хязгаарлагдмал байдлаар харуулдагын улмаас охид, эмэгтэйчүүд өөрсдийгөө эрдэмтэн, судлаач, шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч болно гэдэгт итгэлгүй байдаг.
Тиймээс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага нь "Хэвшмэл бус холбоо"-г удирддаг ба энэхүү холбоо нь зар сурталчилгаа, технологийн компаниуд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хүйсийн ялгаатай байдлын талаарх нийгэмд тогтсон хэвшмэл сэтгэлгээ нь эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг хязгаарладаг тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Жендэрийн тухай эдгээр буруу ташаа ойлголтууд нь эмэгтэйчүүдийн ажил мэргэжилд, ялангуяа шинжлэх ухааны шинэлэг ололт, бүтээл гаргахад нь сөргөөр нөлөөлж байна.
НVБ-ын Ерєнхий нарийн бичгийн даргын Эмэгтэйчvvдийн эдийн засгийн эрх мэдлийн талаарх 2017 оны илтгэлд жендэрийн ялгаатай байдлын талаарх нийгмийн сөрөг хандлагын хор уршигийг танилцуулсан юм. Мөн түүнчлэн бага, өсвөр насны хүүхдүүдтэй ярилцлага хийх шаардлагатай бөгөөд ингэснээр охид, хөвгүүд сургуулийн өмнөх насандаа өөрсдийгөө ижил ур чадвартай болохыг ойлгодог тухай онцлог тэмдэглэсэн. Мөн дэлхий даяар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх эерэг загваруудыг дэмжих нь өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болох тухай дурьдсан юм.
Хүчирхэг эмэгтэйчүүд өөрсдийн ажил мэргэжлийн ололт, амжилтаар охид эмэгтэйчүүдэд эрдэм шинжилгээ, судалгаа, бизнесийн салбарт манлайлах алхмыг зааж чадна. Иймээс ЮНЕСКО нь Лореал сантай хамтран сүүлийн хорин жилийн турш эмэгтэй эрдэмтдийн шинжлэх ухааны салбарт гаргасан амжилтыг өндрөөр үнэлж “Шинжлэх ухаан дахь Эмэгтэйчүүд” шагналаар шагнаж байна. Манай саяхан баталсан “Шинжлэх ухаан дахь Эмэгтэйчүүд” тунхаг бичиг нь охидод шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн хичээлээр боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, эмэгтэйчүүдэд шинжлэх ухааны бүхий л салбарт манлайлах ижил тэгш боломжийг олгож тэдний авъяас чадварыг хөгжүүлэхийг уриалсан билээ.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага болон ЮНЕСКО нь НҮБ-ын системийн байгууллагуудаар дамжуулан төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран охид, эмэгтэйчүүдэд шинжлэх ухаантай холбоотой мэргэжлийг эзэмших, ирээдүйд нээлт гаргахад ижил тэгш оролцох боломжийг олгох болно.
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд