Холбоо барих


ГУЙЛЛЕРМО КАНОГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/01-31 ・ 469

ЮНЕСКО нь Гуйллермо Каногийн нэрэмжит дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг 1997 онд анх санаачилсан бөгөөд дэлхий дахинд хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж түүнийгээ хамгаалан сурталчилж үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг жил бүр шалгаруулж энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог болсон.

Уг шагналыг бусдын гарт амиа алдсан Колумбын сэтгүүлч Гуйллермо Кано Исазагийн дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэсэн юм. Гуйллермо Каногийн аллага нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн дотор шийтгэгдээгүй үлдсэн томоохон жишээний нэг гэж үздэг. Гуйллермо Каногийн эх орныхоо төлөө, чөлөөт сэтгүүлзүйн төлөө хийсэн зоригт тэмцэл нь дэлхий дахинд үлгэр жишээ болон үлдсэн байдаг.

Энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлэхээр бол дараах маягтыг бөглөн 2018 оны 2 дугаар сарын 10-ны дотор natcom@unesco.mn цахим хаягт ирүүлнэ үү.

https://en.unesco.org/…/…/files/wpfp_nominationform_2018.pdf


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд