Холбоо барих


“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЦАХИМ ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

Мэдээ мэдээлэл 2018/01-29 ・ 239

Уг төсөл 2018-2020 онд хэрэгжихээр төлөвлөгдөөд байгаа бөгөөд төслийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах багш нарын эзэмшвэл зохих чадвар, чадамжийг тодорхойлох, ур чадварыг нэмэгдүүлэх, багш нарт тавигдах хамгийн доод шалгуурыг боловсруулан гаргах, мөрдлөг болгох замаар мэдээлэл, харилцаа холбооны техник, технологи, хэрэгслийг багшлах үйл явцад ашиглах явдлыг нэмэгдүүлэх, багш нарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэх юм.

Төслийн анхны уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл уулзалтад оролцов. Тухайлбал, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбацогт, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд дарга О.Оюунтунгалаг, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн багш, бусад төлөөлөл оролцов. 
Хурлаар төслийн ерөнхий танилцуулга хийгдэж, хэрэгжүүлэх үе шат, хийгдэх ажлууд, хүрэх үр дүнгийн талаар оролцогчид санал солилцов.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд