Холбоо барих


"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ", "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - ДЭЭД БОЛОВСРОЛ" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ мэдээлэл 2018/01-29 ・ 559

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2018 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол”, 26-27-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжил - Дээд боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшилтийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдсан бол "Тогтвортой хөгжил - Дээд боловсрол” сэдэвт зөвлөгөөний хүрээнд дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга "Тогтвортой хөгжил - Дээд боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцож нээлтийн үеэр тус зөвлөгөөнд оролцож буй багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ долоо хоногт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.
http://zuvluguun.edu.mn/news/v/42

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд