Холбоо барих


ЦАГААЧДЫН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/12-18 ・ 73

Сая сая эмэгтэй, эрэгтэй хүмүүс боловсрол эзэмшихээр, ажил олж хийхээр эх орноо орхин одож байна. Олон сая хүмүүс дайн байлдаан, мөрдлөгө хавчлагаас зугатааж, ядуурлын гажиг тойрог, хүнсний аюулгүй бус байдал, байгаль орчны доройтол зэргээс зайлсхийн сонголт байхгүй байгаа учраас шилжилт хөдөлгөөнд орж байна.

Иймээс шилжилт хөдөлгөөн нь олон хүчин зүйлсээс үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үзэгдэл юм. Энэ нь нэр төр, аюулгүй байдал болоод энх тайвны төлөөх хүсэл тэмүүллээс эхэлдэг. Эх орноо орхин одох нь үргэлжийн хэцүү шийдвэр бөгөөд заримдаа маш их эрсдэл, аюулыг дагуулах болдог.

ЮНЕСКО нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үүрэг амлалтуудыг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд Сирийн дүрвэгсдэд чанартай боловсрол олгох болоод боловсролын зэрэг, дипломуудыг нь хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг үзүүлэхээс эхэлсэн. Бүхнийг хамарсан, тогтвортой хотуудын олон улсын эвслээр дамжуулан орон нутгийн түвшинд шилжин суурьшигчдад нөхөрсөг хандахыг хөхиүлэн дэмждэг. Мөн цагаач, оршин суурьшигчдын түүх болон тэдний талаарх таагүй явдлуудад анхаарал хандуулахад сэтгүүлчдийн чадавхийг бэхжүүлж байна. Түүнчлэн, ЮНЕСКО нь аюулгүй, дэг журамтай, байнгын шилжилт хөдөлгөөний төлөө дэлхийн гэрээ хэлэлцээрийг байгуулах зорилгоор Шилжилт хөдөлгөөний дэлхийн группаар дамжуулан НҮБ-ын түншүүдтэй нягт хамтран ажилладаг.

2030 он хүртэлх хөтөлбөрт “хэнийг ч орхигдуулахгүй байх” үүрэг амлалтыг тусгасан учраас үүнд шилжин суурьшигч бүр хамрагдах ёстой ба тэдгээрийн эрх, нэр төрийг хамгаалах нь хүмүүнлэгийн шаардлага хэрэгцээг хангах болон тогтвортой хөгжлийг дэмжих явдал юм. Үндсэндээ, энэ нь үйл ажиллагаандаа эв нэгдлийн зарчмыг хангах замаар хүн төрөлхтөнийг хамгаалах тухай асуудал юм.

Одри Азулэй


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 9 дүгээр сарын 26









Тэмдэглэлт өдрүүд