Холбоо барих


УУЛ ОВОО ТАХИХ МОНГОЛ ЗАН ҮЙЛИЙГ ЮНЕСКО-ИЙН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭЛЭЭ

Мэдээ мэдээлэл 2017/12-06 ・ 87

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган 2017 оны 12 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд БНСУ-ын Жэжү аралд болж байгаа билээ. Өнөөдөр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Уул овоо тахих Монгол зан үйл" өвийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил ажиллаж хөдөлмөрлөснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хорооны гишүүн олон улс орнууд биднийг дэмжиж сайхан үг хэллээ.

The 12th Session of the Intergovernmental Committee for the Safeguarding of the Intangible Cultural Heritage of UNESCO has been taking place in Jeju island, Republic of Korea from 4 to 9 December 2017. Today, the Committee has made a crucial decision to inscribe the Mongolian nomination file titled "Mongolian traditional practices of worshiping the sacred sites" to the ICH Urgent Safeguarding List.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 9 дүгээр сарын 26









Тэмдэглэлт өдрүүд