Холбоо барих


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэйгаас ирүүлсэн илгээлт

Мэдээ мэдээлэл 2017/12-04 ・ 28
“Хөгжлийн бэрхшээлтэй боловч тэрүүгээр чинь чамайг үл тодорхойлно гэдгийг ойлгох нь хамгийн тааламжтай мэдрэмж” - Паралимпийн тамирчин Анне Вафула Страйк,
Хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь хөгжлийн бэрхшээлээс үл хамааран бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх, нэр төрийг хамгаалах болон тэднийг хүссэн зорилгодоо хүрэхэд нь хүчирхэгжүүлэхэд оршиж байна.
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт “хэнийг ч орхигдуулахгүй байх” үүрэг амлалтыг тусгасан байдаг. Бүхнийг хамруулаагүй хөгжил нь тогтвортой байж чадахгүй бөгөөд бусадтай хуваалцаагүй ахиц дэвшил нь утга учир багатай ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, тэдэнд тулгамдаж буй асуудлууд бүх үйл ажиллагаа, хүчин чармайлтын гол хэсэгт байх шаардлагатай ба ингэснээрээ аливаа өөрчлөлтөөс үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг тухайн нийгэм даван туулахад уян хатан зарчим үйлчлэх, мөн бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүст боломж бололцоог бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Энэхүү хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнц болон хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэн тэргүүнд тавигдах бөгөөд ялангуяа хүмүүнлэгийн хямрал болон байгаль орчны асуудлын нөлөөнд тэд өртөмтгий байна. Энэ асуудлын хүрээнд бүх бодлого, шийдвэр гаргах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгах нь чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүхий л талаар хүчирхэгжүүлэх зорилгоор бүх Засгийн газрууд түншүүдтэйгээ хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагаанй хүрээ-2015”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамруулах тухай тунхаг бичиг-2016” болон “Хот байгуулалтын шинэ хөтөлбөр” зэргийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин чармайлтаа дайчлах хэрэгтэй.
ЮНЕСКО-ийн Удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ба энэ нь бүх хүмүүсийг тэгш боломжоор хангасан боловсролын системийг дэмжихэд чиглэсэн “Боловсрол 2030 үйл ажиллагааны хүрээ”, ЮНЕСКО-оос гаргасан “Боловсролд бүх нийтийг тэгш хамруулах тухай гарын авлага” зэргийг удирдлага болгон бүх нийтийг хамарсан боловсролыг хангах үйл ажиллагаанаас эхлэх юм. Мөн бүх нийтийг мэдээлэл олж авах эрхээр, ялангуяа шинэ үеийн мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг ашиглах боломжоор хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын эрх, бүтээлч байдалд дэмжлэг үзүүлэх болон тэдний биеийн тамир, спортын боловсрол дахь бүрэн оролцоог нь хангахад чиглэгдэж байна.
ЮНЕСКО-ийн энэ өдөрт зориулсан илгээлт нь тодорхой бөгөөд энэ нь тогтвортой, уян хатан нийгмийг цогцлооход бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш хамруулалт, хүчирхэгжилт шаардлагатай. Энэ нь тэгш эрх, нэр төр болон бидний хүсч буй бүх хүнд зориулсан илүү сайхан ирээдүйг бий болгох тухай юм.

Одри Азулэй
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 9 дүгээр сарын 26









Тэмдэглэлт өдрүүд