Холбоо барих


"НИЙГМИЙН САЛБАР ДАХЬ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТИЙН МЕНЕЖМЕНТ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХЭРЭГЦЭЭ: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ БА ЗАЛУУСЫН АЖИЛ ЭРХЛЭЛТ" СЭДЭВ СЕМИНАР

Мэдээ мэдээлэл 2017/12-01 ・ 46

ЮНЕСКО-ийн Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежментийн хөтөлбөрийн (МОСТ) ивээл дор “Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент Монгол улсын хөгжлийн хэрэгцээ: Боловсролын салбарын шинэчлэл ба залуусын ажил эрхлэлт” сэдэвт семинарыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төв, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсролын салбарын эрдэмтэн, судлаач, төрийн байгууллагын шийдвэр гаргагчид зэрэг 40 гаруй хүн оролцов.
Семинарыг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарыг хариуцсан мэргэжилтэн Юнис Смит, БСШУСЯамны Дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баяр нар үг хэлэв.

Уг семинарын гол зорилго нь төрийн бодлого боловсруулахад оролцогч талуудыг холбон, тэдний хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, бодлогын түвшний шийдвэр гаргагчид, их дээд сургуулиудын удирдлага, судлаачид болон олон улсын байгууллагуудын төлөөллийн оролцоотой Монгол Улсын дээд боловсрол, түүний дотор залуучуудын ажил эрхлэлт, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд чанартай боловсон хүчин бэлтгэж буй эсэх талаар санал солилцсоны үр дүнд гарсан дүгнэлтийг бодлогын зөвлөмж болгон ашиглах зорилготой байв.

Монгол улсын Засгийн газраас төлөвлөж буй судалгааны их сургууль байгуулах, Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго, Боловсрол-2030 зорилтын хүрээнд хамрагдах насан туршийн боловсрол ба үр дүнд суурилсан боловсрол зэрэг чухал ач холбогдолтой санаачлагуудыг хэрэгжүүлэх бодлогыг судалгааны ажлын үр дүн, бодит баталгаа нотолгоонд тулгуурлан боловсруулахад МОСТ семинарын агуулга, ач холбогдол оршсон юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 9 дүгээр сарын 26









Тэмдэглэлт өдрүүд