Холбоо барих


“ДЭЛХИЙН ӨВИЙН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛУУД - БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРӨВ

Мэдээ мэдээлэл 2017/11-22 ・ 84

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ГХЯ, БОАЖЯ, БСШУСЯ, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай хамтран “Дэлхийн өвийн менежментийн асуудлууд–Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болов.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар оролцож үг хэллээ.
Арга хэмжээнд төрийн ба төрийн бус байгууллагууд, Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын төлөөлөгчид оролцож Монгол Улсын Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын менежментийн тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэн, тус өвийн газруудыг соёлын болон байгалийн өвийн талаас нь хамгаалах болон цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл























2017 оны 9 дүгээр сарын 26









Тэмдэглэлт өдрүүд