Холбоо барих


ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/11-10 ・ 40

Энх тайвныг цогцлоон, тогтвортой хөгжлийг дэмжихэд шинжлэх ухаан, технологи, инноваци чухал ач холбогдолтой юм. Усны менежментийг сайжруулах, далайн тогтвортой ашиглалтыг хангах, экосистем болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, гамшигтай тэмцэх, инновацийг дэмжихэд илүү цогц шинжлэх ухаан хэрэгтэй.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт шинжлэх ухаан, технологи, инноваци голлох байр суурийг эзэлж байна. ЮНЕСКО нь жендэрийн эрх тэгш байдал болон Африк улсад голлох анхаарлаа хандуулж, орон нутгийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих замаар дэлхийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга замыг боловсруулсан. Үүнтэй холбогдуулан ЮНЕСКО-оос STEM буюу Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математикийн боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлын асуудлыг хөндөх зорилгоор 2017 онд STEM дэх охидын боловсролын талаарх олон улсын анхны бага хурал, мөн бодлогын форумыг зохион байгууллаа.

Өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаж буй нарийн төвөгтэй асуудлууд дан ганц салбарын хүрээнээс аль хэдийн хальжээ. Иймээс  ЮНЕСКО нь салбар дамнасан байдлыг тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагааны тулгын чулуу хэмээн үзэж музей, их дээд сургуулиуд, олон нийт болон хувийн хэвшил, Засгийн газар, Төрийн бус байгууллагууд зэрэг олон оролцогч талуудтай сүлжээ байгуулсан. Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдрийг  “Дэлхий нийтийн харилцан ойлголцлын төлөөх шинжлэх ухаан” (Science for global understanding) сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь ЮНЕСКО-ийн зүгээс дэлхийн тогтвортой байдал, орон нутгийн үйл ажиллагаа, мэдлэгийг хослуулан нийгэм доторх болоод нийгэм хоорондох шинжлэх ухааны хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн юм.

Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлж, харилцан ойлголцол, энх тайвныг хөхиүлэн дэмжих зорилгоор Өмнөд-Өмнөд, Хойд-Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор шинжлэх ухааны үр өгөөжөөр дамжуулан шинжлэх ухааныг хамтын ажиллагааны соёлын үндэс суурь болгон ашиглах хүчтэй арга хэрэгсэл болж чадах юм.  Шинжлэх ухааны боловсролд хөрөнгө оруулах нь үүний нэгэн адил чухал үүрэгтэй. Хүн бүрийг, ялангуяа охидыг онцгойлон анхаарч, бага наснаас нь эхлэн шинжлэх ухааныг тэгш хүртэх боломжоор хангах шаардлагатай байна.

Тиймээс шинжлэх ухааны салбараас гаднах бүх оролцогч талуудыг хөгжил дэвшил, энх тайвны төлөө шинжлэх ухааны бүхий л боломж бололцоогоо дайчлахыг уриалж байна.

Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд