Холбоо барих


“ЁСЗҮЙ, БИОЁСЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2017/10-30 ・ 82

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын биотехнологийн нийгэмлэг ТББ хамтран “ЁСЗҮЙ, БИОЁСЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт оюутан залуучуудад зориулсан семинарыг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Семинарын нээлтийн ажиллагаанд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга үг хэллээ.

Энэхүү семинар нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёсзүйн хэм хэмжээг олон нийтэд таниулах, оюутан сурагчдын мэргэжлийн болон олон улсад мөрдөгддөг ёсзүйн талаарх мэдлэг мэдээллийг сайжруулах зорилготой юм. 
Семинарт МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, Шинэ монгол технологийн дээд сургууль, Этүгэн, Монос анагаах ухааны их сургууль зэрэг төрийн болон төрийн бус их дээд сургуулийн 60 гаруй оюутан залуус оролцож, биоёсзүйтэй холбоотой асуудлыг авч хэлэлцлээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд