Холбоо барих


ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/10-27 ・ 57

Энэ жилийн Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг Олж мэд, дурсан сана, хуваалц уриан дор зохион байгуулж байна.
Дуу, дүрс бичлэгийн өвөөр дамжуулан бид өнгөрснөө ойлгож, ирээдүй рүү тэмүүлдэг. Эдгээр өв нь дурсамж, баримт, мэдлэг, үзэл санаа зэргийг ил тод, утга учиртайгаар дамжуулдаг ба үе үе төдийгүй нийгэм хоорондын харилцан яриа хэлэлцээ, ойлголцлын үндэс суурь болдог. Өнгөрснийг одоо үетэй холбож буй эдгээр өв нь бидний нийтлэг түүхийн нэгээхэн хэсэг учраас тэдгээрийг хадгалж, хамгаалах, мөн инноваци, бүтээлч байдал, нийтлэг чанар, өвөрмөц онцлог байдлын эх сурвалж хэмээн бусадтай хуваалцах шаардлагатай юм.
Кино, дуу, дүрс бичлэгийн материал, радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрүүд гэх мэт архивын сан хөмрөгүүд нь тухайн өвийг хадгалж, хамгаалахад, мөн өөрсдийн болон бусдын түүх соёлд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахад чухал ач холбогдолтой юм. Харамсалтай нь эдгээр архивууд химийн задрал, технологийн хоцрогдол, үл ойшоох байдал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж эрсдэлд орж байна. Иймээс ЮНЕСКО нь дуу, дүрс бичлэгийн өвийг бидний хуваалцах нийтлэг эх сурвалж гэдэг үүднээс хандаж тэдгээрийг хадгалж хамгаалахад дэлхийн хэмжээнд Засгийн газруудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүгээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст бид хэн бэ гэдгийг ойлгуулж буй тэдгээр өвүүдийг олж мэдэх, дурсан санах, бусадтай хуваалцах боломжийг олгож байна.

Ирина Бокова


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд