Холбоо барих


“ЦАХИМ ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИНЭ

Мэдээ мэдээлэл 2017/10-26 ・ 60

ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар буюу ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо, БНСУ-ын Итгэлцлийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөлд Монгол Улс хамрагдах болсонтой холбогдуулан уг төслийн анхны уулзалт Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2017 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Уг уулзалтад Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхам, тус яамны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Төвшинтөгс болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.Мөнхтуяа нар оролцов.

“Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Филлипин Улс болон Бүгд Найрамдах Узбек Улсад 2013-2017 онд амжилттай хэрэгжүүлсэн тул уг төсөлд хамруулах улс орны тоог нэмэгдүүлэх санал гарснаар Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс болон Шри Ланк Улсад уг төсөл тус тус хэрэгжихээр болсон байна. Төслийн хандивлагч БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсыг уг төсөлд хамруулах, тус улсаас манай улсад хэрэгжүүлж буй “Ухаалаг сургууль” төсөлтэй цахим иргэний боловсролыг дэмжих төслийг холбох санал тавьснаар Монгол Улс уг төсөлд хамрагдах боломж нээгдээд буй.

Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжих уг төслийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах багш нарын эзэмшвэл зохих чадвар, чадамжийг тодорхойлох, ур чадварыг нэмэгдүүлэх, багш нарт тавигдах хамгийн доод шалгуурыг боловсруулан гаргах, мөрдлөг болгох замаар мэдээлэл, харилцаа холбооны техник, технологи, хэрэгслийг багшлах үйл ажиллагаанд ашиглах явдлыг нэмэгдүүлэх, багш нарын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд