Холбоо барих


“СУРГУУЛИЙН ОРЧИНД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО

Мэдээ мэдээлэл 2017/10-26 ・ 67

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09:30-17:30 цагт НҮБ-ын байрны хурлын танхимд зохион байгуулна.

Энэхүү бага хурал нь “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн 4 дүгээр зорилтод тусгагдсан жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар боловсролын түвшин, мэргэжлийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, уугуул иргэд, эмзэг нөхцөлд буй хүүхдийг татан оролцуулж, тэгш боломжоор хангах дэд зорилтод дэмжлэг үзүүлэх; сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, хүүхдийн боловсролд үзүүлэх нөлөө, эрсдлийн талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх; сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, орон нутгийн нийгэмлэг, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Тус хуралд БСШУСЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ЦЕГ-ын мэргэжилтнүүд; хөдөө орон нутаг болон нийслэлийн ЕБС-ийн багш, нийгмийн ажилтнууд; холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцоно.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд