Холбоо барих


Үйл ажиллагааны чиг үүрэг

Бидний тухай 2014/10-05 ・ 3197

ЮНЕСКО-гийн өмнө хүлээх чиг үүрэг:

  • ЮНЕСКО, түүний бүсийн төв, товчоо болон гишүүн орнуудын үндэсний комисс, байгууллагатай ажил хэргийн холбоо тогтоож хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  • ЮНЕСКО-гийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Монгол Улсын баримтлах бодлого, байр суурийн талаар санал, зөвлөмжийг нэгтгэн гаргаж, ЮНЕСКО-той тохиролцох,
  • ЮНЕСКО, түүний байгууллагуудтай байгуулсан хоёр болон олон талт хэлэлцээр, түүнчлэн хамтарсан төлөвлөгөө, төсөл, бусад тохиролцооны дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах.

Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээх чиг үүрэг:

  • ЮНЕСКО-гийн хүрээнд үндэсний байгууллагуудаас явуулах бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн гадаад харилцааны гол чиглэлүүдийн нэгдлийг хангахад дөхөм үзүүлэх,
  • ЮНЕСКО-гийн олон улсын гэрээ, конвенци, эрх зүйн бусад баримт бичгүүдэд Монгол Улс нэгдэн орохтой холбогдсон асуудлаар санал зөвлөмж боловсруулж шийдвэрлүүлэх.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд