Холбоо барих


“IPDCtalks MONGOLIA” АНХ ДУГААР ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2017/09-29 ・ 79

“Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Глоб интернэшнл төвтэй хамтран ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 9 дүгээр сарын 28-ны өдөр “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа зохион байгууллаа.
Чуулганыг нээж НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Биата Транкман, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч М.Оюунжаргал нар үг хэлэв. “IPDCtalks: Mongolia” чуулганаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагаас 30 гаруй төлөөлөл Тогтвортой хөгжлийн зорилго тус бүрийн биелэлтэд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор даван туулахад шаардлагатай шийдлүүдийн талаар илтгэл тавьж оролцлоо. 
IPDCtalks-ын үр дүнд иргэдийн мэдээлэл олж авах түгээмэл эрх нь Тогтвортой хөгжлийн 17 зорилго, түүнийн зорилтуудын бүгдийнх нь биелэлтийг хангахад чухал үүрэгтэйг таниулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүтээлч, хүртээмжтэй байдлаар биелүүлэхийн тулд чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээлэл болон мэдээлэл олж авах эрх, мэдээлэл харилцаа холбооны технологийг дэмжих нь үндэсний хэмжээний бодлогынх нь нэг хэсэг болохыг ойлгуулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудын явцыг хянах, түүнийг биелүүлэхэд төрийн байгууллагуудын оролцоог хариуцлагажуулахад хэвлэл мэдээлэл ямар чухал болохыг олон нийтэд таниулах, ялангуяа хөгжиж буй орнуудад энэ чиглэлийн дагуу хэвлэл мэдээллийн хөгжлийг бэхжүүлэх, мэдээлэл олж авах эрхийн төлөөх санаачилгуудыг дэмжихийг сурталчлах зэрэг зорилтуудад чиглэгдэв.
ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн үндэсний хорооны дарга, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал чуулганыг хааж үг хэлэв. “IPDCtalks Mongolia” чуулганд илтгэл тавьсан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагынхандаа талархал илэрхийлье. Мөн энэхүү чуулганыг Ийгл телевизийн баг хамт олон шууд болон олон нийтийн хэрэгслээр дамжуулан түгээхэд хамтран ажилласан болохыг дашрамд тэмдэглье.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд