Холбоо барих


“ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2017/09-22 ・ 109

Олон улсын энх тайвны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн холбоот сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Энх тайвны төлөө хамтдаа" уран илтгэлийн тэмцээний тэргүүн байранд 31 дүгээр сургуулийн сурагч У.Тэргэл, дэд байранд Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн сурагч С.Удвал, гутгаар байранд Монгени цогцолбор сургуулийн сурагч Н.Батцэцэг нар тус тус шалгарлаа. Мөн нийслэлийн Ирээдүй 2 дугаар дунд сургуулийн сурагч Э.Ариунцэцэг, 31 дүгээр сургуулийн сурагч М.Хонгорзул, Монгени цогцолбор сургуулийн сурагч Т.Тайсун, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр сургуулийн сурагч О.Төгсжаргал нар тусгай байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэхүү тэмцээний зорилго нь ЮНЕСКО-ийн холбоот сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дэлхийн иргэний боловсролын талаар мэдлэг олгох, энх тайванч үзэл хандлагыг төлөвшүүлэх, илтгэх ур чадварыг сайжруулахад оршсон болно.

Тэмцээнд амжилттай оролцсон авъяаслаг сурагчдынхаа сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд