Холбоо барих


“СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРӨЛ ЗҮЙЛ - УРЛАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Мэдээ мэдээлэл 2017/09-20 ・ 132

2017 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 1-ний өдөр

Зорилго: Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүн, бүлэг, хамт олон үзэл санаагаа үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих зорилготой. 
Хамрах хүрээ: Гэрэл зураг сонирхогчид, соёл, дүрслэх урлагийн чиглэлээр суралцдаг оюутан, багш, чөлөөт уран бүтээлчид. 
Хугацаа: 2017 оны 9-р сарын 15-ны өдөр уралдааныг олон нийтэд нээлттэй зарлан 2017 оны 10-р сарын 1-ний өдрийг дуустал буюу 15 хоногийн хугацаанд оролцогчдын бүтээлийг natcom@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод хүлээн авна.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл 
1. Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
2. Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
3. Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй;
4. Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх хэрэв зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.

Бүтээлийг гурван үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд: 
1. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар
2. Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт
3. Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ

Зохиогчийн эрх
1. Шагналт байранд шалгарсан гэрэл зургийн зохиогчийн эрх нь зохиогчид үлдэх ба цаашид ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгааны ажилд ашиглах эрх нь зөвхөн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон түүний харьяа байгууллагад үлдэхийг зохиогч зөвшөөрнө. Зургийг ашиглах тохиолдолд зурагчны нэрийг заавал дурдана.
2. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэнэ.
3. Уралдааныг сурталчлах ажлыг нийтэд хүргэх зорилгоор гэрэл зургуудыг сонин хэвлэл, цахим сүлжээнд нийтлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.

Шүүгчдийн бүрэлдэхүүн ба гэрэл зураг шалгаруулах үйл явц
1. Гэрэл зургийн болон соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн талаарх мэдлэг туршлагатай мэргэжилтэн, урлаг судлаач, урлагийн сургуулийн төлөөлөл бүхий нийт 5-7 хүнээс бүрдсэн баг шилдэг гэрэл зургийг шударга, үнэн зөвөөр шүүж шалгаруулна. 
2. Уралдаанд шалгарсан шилдэг 20 бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл болгоно. 
3. Шагналт байрын бүтээлээр зурагт хуудас хэвлэн конвенцийг сурталчлах үйл ажиллагаанд үнэ төлбөргүй тараана. 
4. Шагналыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн хүрээнд зохион байгуулах үндэсний зөвлөлдөх уулзалтын хаалтын үйл ажиллагааны үеэр гардуулна.

Шагналын сан
1. Тэргүүн байр - нэг бүтээл, өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
2. Дэд байр - нэг бүтээл, өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
3. Гутгаар байр - нэг бүтээл, өргөмжлөл, мөнгөн шагнал (150.000 төгрөг)


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд