Холбоо барих


БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛЖ ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИУД УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Мэдээ мэдээлэл 2017/09-11 ・ 89

Жил болгоны 9 дүгээр сарын 8-ны өдөр Бичиг үсгийн олон улсын өдрийг улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 
Эл өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургууль нийт сурагчдынхаа дунд цээж бичгийн уралдаан зохион байгуулсан бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р сургууль хичээнгүй болон зохион бичлэгийн уралдааныг тус тус зохион явуулж тэргүүн байр эзэлсэн сурагч, анги хамт олны бүтээлийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст ирүүлээд байна.

Тус өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд дараах ажлуудыг төлөвлөн, амжилттай зохион байгуулсан байна. Үүнд:

Бага ангийн сурагчдын дунд “Цэвэр бичигтэн” 2017 уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд бага ангийн 95 сурагч цэвэр сайхан бичгээр эхийг бичсэнээс 5 сурагчийн бүтээлийг шалгаруулав.

5 дугаар ангийн сурагчид бүлэг бүлэгээрээ “Ёс заншлийн танхим”- даа үлгэр зохиолуудтай уншиж танилцсан байна.

Түүнчлэн, эргэлзээтэй бичигддэг, журамласан 700 үгийг хүүхэд бүр чээжлэн, зөв бичиж сурах, үгийн утгыг ухаарч ойлгох, цаашлаад эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний дархлаа болсон эх хэлнийхээ онцлогийг танин мэдэх зорилгоор 7-р ангийн сурагчдын дунд “Үсэглэлийн хаад” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явуулав.

12-р ангийн сурагчдын дунд “Үндэсний бичиг үсэг - тусгаар тогтнолын баталгаа” хичээнгүй болон бийрийн бичлэгийн уралдаан зарлаж, 30 гаруй сурагчийн бүтээлээр үзэсгэлэн гаргав.

Багш нарын дунд үндэсний бичгээрээ “Та нэрээ бичиж чадах уу” хөгжөөнт цагийг зохион байгуулж, мэргэжлийн багш нар мөн бийрээр бичиж, бийрийн бичлэгийн онцлогийг бусад багш нартаа сонирхуулсан байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд