Холбоо барих


"ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРУУЛАХ ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Мэдээ мэдээлэл 2017/09-08 ・ 123

БСШУСЯ, Соёлын өвийн төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран БНХАУ-д төвтэй ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн төв болох Ази,номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд “ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн хэрэгжилтэнд хэвлэл мэдээллийн байгууллагын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 
Энэхүү сургалт Дархан-Уул аймагт болох ба үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас нийт 45 сэтгүүлч хамрагдах юм.
Сургалтын зорилго нь ЮНЕСКО-ийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг дээшлүүлэхэд оршино. 
Сургалтыг ЮНЕСКО-ийн итгэмжлэгдсэн зөвлөх багш нарын баг удирдан явуулах бөгөөд Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол улс дахь соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол улс дахь Соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавина.
Сургалтад оролцогчид 5 бүлэгт хуваагдан гар урлал, ардын язгуур урлаг, байгаль, цаг уурыг шинжих уламжлалт мэдлэг, уламжлалт анагаах ухаан, цагаан идээ боловсруулах уламжлалт арга технологи, мал аж ахуйн чиглэлээр өвлөн уламжлагч нарын оролцоотойгоор нүүдэлчдийн соёлын ахуй, орчин нөхцөлтэй нь уялдуулан дадлагын ажлыг хийх юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд