Холбоо барих


БИЧИГ ҮСГИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ

Мэдээ мэдээлэл 2017/09-07 ・ 97

Тоон эрин үе дэх бичиг үсэг

 

Тоон технологи нь бидний амьдралд бүх талаар нэвтэрч ажил хөдөлмөр эрхлэх, суралцах, нийгэмших гэх мэт үйл явцад нөлөөлж байна.
Шинэ технологиуд нь хүмүүст амьдралаа сайжруулахад асар их боломжийг нээж, дэлхий ертөнцтэй холбож байна. Харин бичиг үсгийн мэдлэг, чадваргүй хүмүүс тэдгээр боломжуудын гадна үлдсээр байна.
Уламжлалт ойлголтоор бичиг үсэг тайлагдсан нэг нь унших, бичих болон тоолох чадварыг эзэмшсэн байдаг. Харин тоон технологи давамгайлсан, мэдлэгт суурилсан нийгэмд энэхүү чадваруудыг эзэмшээд зогсохгүй шинэ, өндөр түвшний чадвар эзэмших шаардлага урган гарч байгаагийн зэрэгцээ энэхүү технологиудын тусламжаар бичиг үсгийн чадвар эзэмших боломж нээгдэж байна.
Үүнийг илүү өргөн хүрээнд ойлгох нь зүйтэй юм. Дэлхийн дахинд 750 сая насанд хүрэгчид бичиг үсгийн наад захын чадвар эзэмшээгүй байна. Мөн, 264 сая хүүхэд, залуус сургуулийн боловсрол эзэмших боломжгүй байна. Түүнчлэн, дэлхий дахинд, тэр дундаа хөгжиж буй орнуудад өнөөдрийн нийгэм хийгээд ажлын байранд шаардагдаж буй тоон технологийн суурь чадвар эзэмшээгүй олон сая хүмүүс байгааг олон улсын судалгаа харуулж байна. Энэхүү ур чадварын зөрүүг арилгах нь боловсролын болон хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ.
Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд нь энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжуудыг бий болгож байна. Тоон арга хэрэгсэл нь сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад тусална. Тэдгээр нь бичиг үсэгт тайлагдаагүй, алслагдмал газар нутагт амьдардаг хүмүүст хүрэх, бичиг үсэгт тайлагдах үйл явцыг хянах, ур чадварыг үнэлэх болон ур чадварыг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог удирдах, засаглалыг илүү үр дүнтэй болгох чадвартай.
Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго, бүх нийтийн насан туршийн боловсролын зорилго, зорилтуудыг хангахын төлөө шинэ боломжуудыг бий болгох, нээн илрүүлэхэд бидний хамтын үйл ажиллагаа чухал юм. Цахим ертөнцөд бичиг үсгийн мэдлэгийг дээшлүүлэхэд засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хоорондын түншлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Насан туршийн боловсролын хүрээний Бичиг үсгийн боловсролын олон улсын санаачлага нь дэлхий нийт хийгээд орон нутгийн бичиг үсэг тайлагдалтын санаачлагыг дэмжихэд чиглэсэн олон талт хүчин чармайлтын загвар болж байна.
Бичиг үсгийн олон улсын өдөр нь хөгжил, дэвшлээ эргэн харж, тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замаа тодорхой болгохыг санал болгож байдаг билээ. Бичиг үсгийн олон улсын өдрийг энэ жил тоон эрин үед бүх нийтийг хамарсан, илүү тэнцвэртэй, тогтвортой нийгэм байгуулахад ямар төрлийн бичиг үсгийн чадвар шаардлагатай байгааг ойлгоход чиглэгдэж байна. Хүн бүр тоон технологийн шинэ эрин үед хүний эрх, харилцан яриа, хэлэлцээ болон илүү тогтвортой хөгжлийн ач тусыг хүртэх ёстой.
 
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд