Холбоо барих


ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Мэдээ мэдээлэл 2017/09-04 ・ 171
ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын урилгаар Зүүн Азийн залуучуудын зөвлөлдөх уулзалт 2017 оны 8 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдав. Тус уулзалтад Ази, Ойрхи Дорнод, Европын орнуудаас нийт 44 залуус цугларсан байна. Монгол Улсыг төлөөлж НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд, залуучуудын чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нийгмийн идэвхтэй залуусын төлөөллөөс бүрдсэн нийт 11 залуус сонгогдон оролцов.
Тус уулзалт нь орон нутгийн түвшинд хэрэгжүүлж болохуйц, залуучуудад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хөгжүүлэхийг зорив.
Нээлтийн арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал хатагтай Мариелза Оливейра оролцож, залуучуудын чадавхийг бэхжүүлэх, өсвөр үеийнхний иргэний болон ардчилсан оролцоо, нийгмийн шинэчлэлийг дэмжих, бодлого боловсруулах зэрэг чиглэлээр залуучуудын оролцоог ЮНЕСКО-ийн 2014-2021 он хүртэлх залуучуудын үйл ажиллагааны стратегид тулгуурлан дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын үеэр оролцогчид дөрвөн багт хуваагдан тус бүр ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны хүрээнд залуучуудад чиглэсэн санаачилга, төслийг боловсруулав. Эдгээр төслүүд нь тогтвортой хөгжлийг дэмжих, залуучуудын чадавхийг бэхжүүлэх, залуучуудын дунд соёл хоорондын харилцан яриаг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг чадваржуулах зэрэг олон үйл ажиллагааг дэмжих зорилготой байв.
Олон орны залуус цуглаж санал солилцон туршлага хуримтлуулж ЮНЕСКО-ийн залуусын чиглэлээр хэрэгжүүлэх ажилд дуу хоолойгоо хүргэсэн нь уулзалтын гол онцлог байлаа. Энэхүү арга хэмжээнд Монголын залуус манлайлан оролцсон байна.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд