Холбоо барих


“ЕВРАЗИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ФОРУМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ мэдээлэл 2017/07-25 ・ 209

ЮНЕСКО-ийн Техник мэргэжлийн боловсрол, сургалтын 2016-2021 оны стратегийн хүрээнд тогтвортой хөгжил болон эдийн засгийн хөгжилд техник мэргэжлийн боловсролын гүйцэтгэх үүрэг, оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, тус салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд ОХУ-ын БН Башкортостан Улсын Уфа хотноо зохион байгуулагдсан “Евразийн хүмүүнлэгийн форум”-д Монгол Улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжлийн болон техникийн боловсролын агуулга арга зүй хариуцсан мэргэжилтэн Дашзэвэгийн Эрдэнэбат оролцов. 
Уг арга хэмжээнд Монгол Улс, ОХУ, Нидерландын Вант Улс, БН Итали, БНС Вьетнам, БН Узбекистан, БН Турк, БН Молдов, БН Казакстан, БН Беларусь, БН Армян, БН Киргиз зэрэг улс орнуудын боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна.
Д.Эрдэнэбат тус форумын үеэр Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хийв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд