Холбоо барих


“ОНОЛ, ПРАКТИК ОГТОЛЦОХ НЬ: ТООН ЭРИН ҮЕД БАГШ БЭЛТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2017/07-21 ・ 63

http://asef.org/…/4119-13th-asef-classroom-network-conferen…

Швейцарын Холбооны Улсын Цуг хотноо 2017 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Онол, практик огтолцох нь: Тоон эрин үед багш бэлтгэх үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулагдах гэж байна. 
Уг бага хуралд оролцох сонирхол бүхий, дараах шалгуурыг хангасан багш, сурган хүмүүжүүлэгч, судлаачид http://asef.org/images/docs/Open_Call_and_Overview.pdf холбоосоор орж бага хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлнэ үү. 
Шалгуур:
• Бага, дунд, техник мэргэжлийн сургуулийн багш
• Англи хэлний мэдлэгтэй
• Е-суралцахуйн талаар тодорхой ойлголттой бөгөөд энэ талаарх мэдлэгээ өргөжүүлэх сонирхолтой
• Боловсролын талаарх мэдээлэл, мэдлэг, сайн туршлага хувалцах сонирхолтой
• Ази, Европын сургуулиудтай холбоо тогтоох, харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой
• Ази-Европын уулзалт /АСЕМ/-ын гишүүн улс орны иргэн

Бүртгэл 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл явагдаж бүртгүүлсэн багш, сурган хүмүүжүүлэгч, судлаачдыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр оролцуулах болно.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд