Холбоо барих


“АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ ДАХЬ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛT” СЭДЭВТ БҮС НУТГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2017/07-06 ・ 65

ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооноос “Ази, Номхон далайн бүс нутаг дахь чанартай боловсрол: Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” сэдэвт бүс нутгийн чуулга уулзалтыг ЮНЕСКО-ийн Дээд боловсролын шинэчлэлийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Шэньжэнь хотноо 2017 оны 6 дугаар сарын 15-16 ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус хуралд 43 орноос нийт 100 гаруй төлөөлөгчид, Монгол Улсыг төлөөлж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны санхүү, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтанчимэг оролцов. 
Хуралдаанаар бүс нутгийн боловсролын салбарын төлөөлөгчид цугларч, чанарын баталгаажуулалтын тухай ойлголт, уламжлалт бус суралцах арга барил болох онлайн сургалт (MOOCs) болон хосолсон сургалтын талаарх ойлголтуудаа нэгтгэн, дээд боловсролын шинэлэг бодлого, дадлага туршлага, ололт амжилтаасаа хуваалцсан байна. Энэхүү хурал нь 2018 онд Парис хотноо “Чанартай боловсрол: Дээд боловсролын чанарын баталгаажуулалт”-ын талаар дэлхий нийтийн зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд Ази, Номхон далайн бүсийн Дээд Боловсролын Чанарын талаарх Шэнжэний нэгдсэн баримт бичгийг төсөл хэлбэрээр гаргах зорилгоор зохион байгуулагдсан байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд