Холбоо барих


ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ОЛОН УЛСЫН 2017 ОНЫ ШАГНАЛД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2017/07-04 ・ 109

Хөгжлийн төлөөх Арабын Булангийн хөтөлбөр /AGFUND/ нь хөгжлийн төлөөх, тухайлбал НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллага, яам, төрийн болон төрийн бус байгуулага, хувь хүмүүсийг хөгжлийн төлөөх олон улсын 2017 оны шагналд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Энэхүү шагнал нь “тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” хэмээсэн Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын  аль нэг эсхүл нэгээс дээш зорилтыг хөгжиж буй оронд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөлд олгох юм.

Шагнал нь дараах зэрэглэлтэй. Үүнд:

Нэгдүгээр зэрэглэл: (400 000 ам.доллар) НҮБ-ын төрөлжсөн агентлаг, олон улс хийгээд бүс нутгийн байгууллагын хэрэгжүүлсэн төсөл,

Хоёрдугаар зэрэглэл: (300 000 ам.доллар) үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хэрэгжүүлсэн төсөл,

Гуравдугаар зэрэглэл: (200 000 ам.доллар) яам, төрийн байгууллагын санаачлан, санхүүжүүлж, хэрэгжүүлсэн төсөл

Дөрөвдүгээр зэрэглэл: (100 000 ам.доллар) хувь хүний санаачлан санхүүжүүлж, хэрэгжүүлсэн төсөл

Шагналд нэр дэвшүүлэх маягт болон шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://agfund.org/ цахим хуудаснаас авна уу.

Шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болохыг анхаарна уу.

 
 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд