Холбоо барих


ЮНЕСКО-ХАМАД БИН ИСА АЛЬ-ХАЛИФ ХААНЫ НЭРЭМЖИТ БОЛОВСРОЛД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ ОЛОН УЛСЫН 2017 ОНЫ ШАГНАЛД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Мэдээ мэдээлэл 2017/07-03 ・ 142

ЮНЕСКО-Хамад Бин Иса Аль-Халиф хааны нэрэмжит боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах олон улсын энэ жилийн шагнал нь “Мэдээлэл, харилцаа, холбооны технологийг чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор явагдах болно. 
Энэхүү шагналыг Бахрейны Хаант Улс 2005 оноос хойш санхүүжүүлж байгаа бөгөөд боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглалтыг дэмжих зорилготой юм. 
Шагналд байгууллага, хувь хүн нэр дэвшиж болох ба тус бүр 25,000 ам.долларын мөнгөн урамшуулал дагалдах нийт 2 шагналыг олгох юм. 
Шагналд нэр дэвшүүлэх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болно.
Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос авна уу. 


http://www.unesco.org/…/unesco/themes/icts/ict-in-educatio…/


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд