Холбоо барих


“СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ДҮРВЭГСДЭД НЭЭХ НЬ” СЭДЭВТ УРАЛДААНД МОНГЕНИ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН БҮТЭЭЛ ТУСГАЙ САЙШААЛЫГ ХҮРТЭВ

Мэдээ мэдээлэл 2017/06-19 ・ 109

Дүрвэгсдийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ цаг үед хүүхэд, залуучуудад дүрвэгсдийн эрхийг үл зөрчих, тэднийг хүндлэх явдлыг түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах зорилгооор “Сэтгэл зүрхээ дүрвэгсдэд нээх нь” сэдэвт олон улсын уралдааныг ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын оюутан, сурагчдын дунд зарласан билээ. 
Уралдаан сургуулийн өмнөх, бага болон дунд ангийн, багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагын гэсэн насны ангилалаар гар зураг, коллаж, богино өгүүллэг, видео клип хэлбэрээр явагдсан бөгөөд Монгол Улсаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар дунд сургуулийн сурагчид богино өгүүллэгээр оролцсон бол Монгени цогцолбор сургуулийн сурагчид гар зургаар оролцсон юм. 
Монгол Улсаас оролцсон Монгени цогцолбор сургуулийн сурагчдын гар зургууд олон улсын хэмжээнд бусад орны хүүхдүүдийн бүтээлүүдтэй өрсөлдөн тусгай сайшаалыг хүртсэн байна.
Олон улсын уралдаанд оролцон амжилт үзүүлсэн Монгени цогцолбор сургуулийн сурагчдад БАЯР ХҮРГЭЕ!


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд