Холбоо барих


ДЭЛХИЙН ДАЛАЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/06-08 ・ 88
Бидний далай бол бидний ирээдүй юм.
 
Энэ жилийн Дэлхийн далайн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далай тэнгисийн анхны бага хурлын хамт бид тэмдэглэж байна. Энэхүү анхдагч бага хурал нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн 14-р зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай амлалтыг сайжруулах, түншлэлийг бий болгох зорилгоор улс орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, хүндэт зочдыг нэг дор цуглуулах юм. Тогтвортой хөгжлийн 14 дүгээр зорилго нь хүн төрөлхтний оршин тогтнолын суурь үндэс болсон хүчилтөрөгчөөс өгсүүлэн зохистой уур амьсгал, хүн төрөлхтний болон байгалийн өвийн гол элементүүдийг бүрдүүлэгч далай тэнгисийн зохистой хэрэглээ, хадгалалтын тухай билээ.
Үүний тулд бид шинжлэх ухааны тэргүүлэх мэдлэгийг тэтгэж, урамшуулж, дайчлах хэрэгтэй юм.
Эрүүл далайтай байхын тулд далайн шинжлэх ухааны бат бөх дэлхийн мэдлэг шаардагдана. Бид хэмжиж чадахгүйгээ удирдаж чадахгүй учир аль ч улс орон далайд тохиолдож буй тоо томшгүй их өөрчлөлтийг хэмжиж чадахгүй байгаа юм. Фижигээс Швед, Намибигаас Арктик хүртэлх бүх улс орон болон түншүүд шинжлэх ухаанд суурилсан нийтлэг бодлогыг түгээхийн тулд мэдлэгээ хуваалцах ёстой.
Энэ бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Далай Тэнгисийн Бага хурлаар ЮНЕСКО-оос нээлтийг нь хийж буй Далайн шинжлэх ухааны дэлхийн тайлан-ийн зорилт юм. Үүнд анх удаагаа одоогийн далай тэнгисийн шинжлэх ухааны чадавхи нь хаана, хэрхэн нийгмийг эрх мэдэлжүүлж, байгаль орчныг тогтворжуулж, далайн нөөцийг хамгаалах мэдлэгийг үүсгэж байгааг тэмдэглэсэн байдаг. Бидний санаа тодорхой байгаа юм – далай тэнгисийн шинжлэх ухааныг дэмжиж, санхүүжүүлэхэд их зүйл хийгдсэн хэдий ч, чадавхийн орон зайг нөхөхөд илүү их зүйл шаардагдаж байна.
2030 он гэхэд хүрэхийг хүсэж буй бидний ирээдүйд одоогийн хийж буй ажиллагаа хангалтгүй юм. Тогтвортой хөгжлийн 14 дүгээр зорилгод хүрэхэд шинжлэх ухаанд суурилсан шийдлийн шинэ арга замууд болон тэдгээрийг мэдээлжсэн бодлого, шийдвэрт хувиргах явдал юм. Ийм учраас ЮНЕСКО, түүний түншүүд Тогтвортой хөгжлийн 14 дүгээр зорилгод хүрэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээг зохицуулах, нэгтгэх механизмыг Засгийн газрууд, шинжлэх ухааны байгууллагууд, иргэний нийгэм болон бусад оролцогч нарт хүргэх зорилгоор 2021-2030 оныг Тогтвортой хөгжилд хүрэх далайн шинжлэх ухааны олон улсын арван жил болгохыг уриалж байна.
Сонирхсон хүн бүр энэхүү уриалгад нэгдэж санаа бодлоо хамтын зорилго, үүрэг бүхий нэгдсэн үйл ажиллагаатай өргөн цар хүрээтэй төлөвлөгөө болгон хэрэгжүүлэхэд оролцохыг урьж байна.
Дэлхийн далайн өдөр нь бидэнд тулгарч буй тогтвортой хөгжлийн бэрхшээл сорилтуудыг хэмжиж, бидний хүсэж буй ирээдүйд нэн чухал үүрэг гүйцэтгэх далай тэнгисийн төлөө нэгдэх боломж юм.
 
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова
 
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд