Холбоо барих


ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/06-04 ・ 182

Хүмүүсийг байгаль эх дэлхийтэй холбох нь

50 жилийн өмнө байгаль дэлхийгээ хамгаалах хамгийн шилдэг арга бол хүн амын тоог хязгаарлах гэж үздэг байсанд өнөөдөр итгэхэд бэрх юм.

Харинчиг өнөөдөр бид илүү ихийг мэддэг болжээ.

Хүн төрөлхтөн, байгаль орчин хоёрын хоорондын харилцаа ойр байх тусам байгаль, түүний биологийн олон төрөл зүйл, өв, ус зэргийг хүмүүсийн сайн сайхан болон  гараг ертөнцийн ирээдүйд  чухал ач холбодолтой гэдгийг ойлгож авсан.

Энэ бол хүмүүсийг байгаль дэлхийтэй илүү ойртуулж, эв нэгдэл, энх тайван, эрэгтэй эмэгтэй хүмүүс болон тэднийг хүрээлэн буй орчны шинэ газрын зургийг бий болгон ЮНЕСКО-оос загварчилсан дэлхийн өвөрмөц газрын сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болгож ЮНЕСКО-ийн бүх үйл ажиллагаааг чиглүүлж байна.

Стратегийн ач холбогдол бүхий хуурай газар болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газар, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркууд болон Дэлхийн өвийн газрууд нь дэлхий дахинд 2000 гаруй байдаг. Тэдгээр нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, олон нийтэд нээлттэй байдаг учир нь дэлхийн хил хязгаарыг хүндэтгэсэн илүү хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн зөв зам гэдгийг бид мэднэ.

Геопаркууд нь биднийг олон сая жилийн өмнө аваачих түүхийн нээлттэй хаалга юм. Шим мандлын нөөц газрууд нь тогтвортой байдлын төлөөх нийгмийн болон эдийн засгийн шинэ арга замаар орон нутагт хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэж буй газрууд юм. Геопаркууд болон Шим мандлын нөөц газрууд нь хамтдаа эко аялал жуулчлал болон органик хөдөө аж ахуй зэрэг орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах боловсролын болон шинэлэг арга замуудыг шингээсэн байдаг.

Энэ бүгд орон нутгийн түвшинд урагштай байгаа боловч эдгээр газрууд нь биднээс асар хол зайнд хүртэл санаа бодол, туршлага, сайн дадлаа хуваалцах  дэлхийн өвөрмөц сүлжээнд зохицсон байгаа юм. Байгаль эхээ хүндлэх нь ойлголтоос улбаатай учир ЮНЕСКО-оос сургуулийн хүүхдүүдэд зориулан биологийн олон төрөл зүйлийн талаарх боловсролын хичээл орж байна.

Ус хүмүүсийг байгальтай холбож, ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн олон газрууд нь хүмүүс усыг ашиглан түүнийг хэрхэн олж, хадгалж, хамгаалж, хянаж байгаагийн жишээ юм. Усан хоолой, усан цэцэрлэгт хүрээлэн, тээрэм зэргийг л хараад үзэгтүн.

Өнөөдөр би бүх хүмүүсийг завгүй амьдралаасаа түр амсхийж, ЮНЕСКО-ийн бүртгэлтэй аль нэг газраар зочлохыг уриалж байна. Ус нь гайхамшигт бэлэгдлийн болон гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэдэг Иран улсын Персийн цэцэрлэгт очин бясалгагтун. Канад улсын Тамблр Ринж дэлхийн геопаркт очин болор тунгалаг нуурын усанд сэлж, оддын дор нойрсогтун. Эсвэл Сөнөсөн тэнгисийн хажууд байдаг далайн түвшнээс 420 метрийн өндөрт байрлах Йордан улс дахь Мужиб шим мандлын нөөц газарт очиж аялагтун.

Дэлхийн байгаль орчны өдрөөр би бүх улс орныг ЮНЕСКО-ийн бүртгэлт газруудыг бишрэн магтаж, хамгийн гол нь бидний амьдралд гоо үзэсгэлэн, утга учир эв нэгдэл бэлэглэдэг байгаль дэлхийтэйгээ эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийг нэгдэхийг уриалж байна.

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд