Холбоо барих


Түүхэн үйл явдлууд

ЮНЕСКО-гийн тухай 2014/10-03 ・ 2349

1945 оны 11 дүгээр сарын 16: 37 улсын төлөөлөгчид Лондон хотноо ЮНЕСКО-гийн Дүрэмд гарын үсэг зурав. Уг дүрмийг 1946 оны 11 дүгээр сарын 4-нд 20 улс батламжилснаар хүчин төгөлдөр болов.

1948: ЮНЕСКО гишүүн улсууддаа бага боловсролыг бүх нийтийн бөгөөд албан ёсны болгох зөвлөмж гаргав.

1952: ЮНЕСКО-гийн санаачилгаар хуралдсан Олон улсын бага хурал Зохиогчийн эрхийн тухай олон улсын конвенцийг батлав. Энэхүү конвенцэд 1886 оны Уран зохиолын болоод урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенцид нэгдээгүй улс гүрнүүд нэгдэн орсноороо чухал ач холбогдолтой. 

1956: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ЮНЕСКО-гийн зарим хэвлэл, нийтлэл тус улсын « арьсны өнгөний асуудалд » хөдлөнгөөс оролцсон хэмээн үзэж, ЮНЕСКО-гоос гарав. Тус улс 1994 онд Ерөнхийлөгч Нелсон Манделагийн үед ЮНЕСКО-д эргэн элсэв.

1958: АНУ-ын Марсель Брюр, Италийн Пиер-Луижи Нерви, Францын Бернар Зерфусс нарын зохион бүтээсэн ЮНЕСКО-гийн Төв байрыг Парис хотноо нээв.

1960: Египтэд Нубын кампанит ажил эхлэв. Энэ ажил нь Нил мөрний Ассуаны даланг барихад үерт автах Абу Симбэлийн их сүмийг аврахад оршиж байсан юм.  Хорин жил үргэлжилсэн энэ кампанит ажлаар 22 дурсгал, барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлсэн юм.  Энэ нь Пакистаны Мохенжо, Мароккогийн Фэс, Балбын Катманду, Грекийн Афин хотын Акропол зэрэг газруудад явуулсан томоохон кампанит ажлуудын анхных нь байсан юм.

1968: ЮНЕСКО  байгаль орчин, хөгжлийг хослуулах анхны олон улсын бага хурлыг зохион байгуулав. Өнөөдөр үүнийг « тогтвортой хөгжил » хэмээн нэрлэх болсон билээ. Бага хурлын дүнд ЮНЕСКО-гийн « Хүн ба шим мандал » хөтөлбөр төрөв.

1972: Дэлхийн соёлын болоод байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц батлагдав. Дэлхийн Өвийн Хороо 1976 онд байгуулагдаж, 1978 онд анхны өвийг Дэлхийн өвд бүртгэв.

1974: Ромын Пап Зургадугаар Поль Хорин гуравдугаар Жаны энх тайвны төлөө шагналыг ЮНЕСКО-д олгов.

1975: НҮБ ба ЮНЕСКО-гийн ивээл дор Токио хотноо НҮБ-ын Их сургуулийг байгуулав.

1974: ЮНЕСКО арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх Тунхаглал батлав.

1980: « Африкийн түгээмэл түүх » номын анхны ботиуд хэвлэгдэн гарав. Үүний жишгээр бусад бүс нутаг тухайлбал, Төв Ази, Карибын түгээмэл түүх хэвлэгдээд байна.

1984: АНУ ЮНЕСКО-гийн удирдлагатай санал нийлэхгүй байсан тул ЮНЕСКО-гоос гарав. 1985 онд Их Британи, Сингапур мөн ЮНЕСКО-гоос гарав. Байгууллагын төсөв эрс буурав.

1990: Тайландын Жомтием хотноо бүх нийтийн боловсролын тухай Дэлхийн бага хурал болж, хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд суурь боловсрол олгох хөдөлгөөн өрнүүлэв. Арван жилийн дараа Сенегалын Дакар хотноо болсон боловролын  талаарх Дэлхийн чуулган бүх нийтэд суурь  боловсрол олгох асуудлыг 2015 он гэхэд шийдвэрлэсэн байхаар тогтов.

1992: Номын сан, цуглуулга, архивын үнэт зүйлсийг хамгаалах «Дэлхийн дурсамж » хөтөлбөр батлагдав. Үүнд дуу, дүрс, хуурцгийн архив хамрагдаж байгаа болно.

1997: Их Британи ЮНЕСКО-д эргэж элсэв.

1998: НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1997 онд ЮНЕСКО-гийн баталсан « Хүний эрх ба хүний генийн тухай » түгээмэл Тунхаглалыг батлав.

1999: Ерөнхий захирал Коичиро Мацуура ЮНЕСКО, түүний үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийж, төвлөрлийг хязгаарлах бодлого явуулж эхлэв.

2001: Ерөнхий бага хурлаас «Соёлын олон төрөл зүйлийн тухай » ЮНЕСКО-гийн түгээмэл Тунхаглалыг батлав.

2003: АНУ ЮНЕСКО-д эргэж элсэв.

2003: Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийг батлав.

2005: ЮНЕСКО- гийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2007: ЮНЕСКО- гийн Ерөнхий бага хурлын 34 дүгээр чуулган “ЮНЕСКО- гийн 2008 – 2013 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны стратеги болон 2008 – 2010 оны хөтөлбөр, төслийг хэлэлцэж батлав. 

2008: 1937 онд Муссолины цэргүүдэд эзлэгдэн Ромын мэдэлд шилжсэн 1700 жилийн түүхтэй “Aksum obelisk” анхны харъяа нутаг болох Этиопын хойд хэсэгт шилжив.

2009: Ерөнхий бага хурлаар Болгар улсын иргэн Ирина Боковаг ЮНЕСКО-гийн арав дахь Ерөнхий захирлаар сонгосон бөгөөд анхны эмэгтэй Ерөнхий захирал болов.

2011: Өмнөд Судан болон Палестин улс ЮНЕСКО-гийн 194, 195 дахь гишүүн улсууд болов.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд