Холбоо барих


АРДЫН УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ НААДГАЙН ЦАХИМ НОМЫН САН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Мэдээ мэдээлэл 2017/05-31 ・ 237

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан болох www.naadgai.mn сайтыг бүтээсэн билээ. Тус сайтын нээлтийн ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Уран зургийн галерейд амжилттай болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд БCШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливереа, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцож үг хэллээ. Мөн “Монголын уламжлалт тоглоом наадгай” сэдвээр МУИС-ын Доктор (Ph.D) Г.Нандинбилэг илтгэл тавьсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн холбогдох байгууллагын төлөөлөл, оюутан залуучууд та бүхэнд баярлалаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд