Холбоо барих


ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ, МАТЕМАТИКИЙН САЛБАР ДАХЬ ОХИДЫН БОЛОВСРОЛЫН АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН АНХДУГААР БАГА ХУРАЛ, БОДЛОГЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2017/05-26 ・ 116

Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2017 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах шинжлэх ухаан, инженер технологи, математикийн салбар дахь охидын боловсролын асуудлаарх олон улсын анхдугаар бага хурал, бодлогын чуулга уулзалтад дараах байдлаар оролцох боломжтой. Үүнд:

- Илтгэл, танилцуулга хийх: бага хурлын сэдвийн дагуу хийсэн судалгаа, төсөл танилцуулах, 
- Сургалт, семинар явуулах: хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн төсөл, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн туршлага, мэдлэгээ хуваалцах, 
- Үзэсгэлэн гаргах: багшлах болон суралцах аргазүй, технологи болон бусад материалаа дэлгэн үзүүүлэх.

Бага хуралд оролцох сонирхол бүхий хувь, хүн, албан байгууллагууд оролцох хүсэлтээ 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн дотор маягт бөглөн зохион байгуулагчдад илгээнэ үү.

Бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://bangkok.unesco.org/…/unesco-international-symposium-… холбоосоор орж авна уу.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд