Холбоо барих


БИОЛОГИЙН ОЛОН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/05-21 ・ 200

Биологийн олон төрөл зүйл ба Тогтвортой аялал жуулчлал

 

70 гаруй жилийн турш ЮНЕСКО нь ширэнгэн ой, далай, ууaлс зэрэг биологийн олон төрөл зүйл ба экосистемийн хамтын ажиллагаа, шинжлэх ухааны мэдлэгийг хөгжүүлэхээр ажиллаж  ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүнээс үүдэлтэй нөлөөгөөс болж дэлхий даяар экосистемийн биологийн олон төрөл зүйл ихээр багасч байна. Бид хүчээ нэгтгэн, бидний өв болох биологийн олон төрөл зүйлийг хамгаалж, тогтвортой ирээдүйн нөхцөл байдлын шинэ арга замыг олох хэрэгтэй.

Тогтвортой аялал жуулчлал нь биологийн олон төрөл зүйлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, одоогийн болон ирээдүй хойч үеийнхээ төлөө биологийн олон төрөл зүйлийг хамгаалах хүчирхэг хэрэгсэл юм. Энэ нь “аялал жуулчлалын урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын сацуу биологийн олон төрөл зүйлд эерэгээр нөлөөлөхөд хувь нэмэр оруулдаг арга зам бий” хэмээн Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн оролцогч талуудын Бага хурлын арван гурав дахь уулзалтаар  2016 онд Мексик улсад батлагдсан Канкуны Тунхаглалын гол үзэл санаа юм.

ЮНЕСКО бүх түншүүдийнхээ хамтаар эдгээр арга замуудыг судлан ажилладаг. Бид Бразилийн Мата Атлантика Шим мандлын нөөц газарт болсон залуу хүмүүст зориулсан эко-аялал жуулчлалын газарчлах сургалтыг дэмжин ажилласан. Беларусь улсад шувуу сонирхон үзэх, сэлүүрт завиар сэлэх зэрэг байгаль дээр суурилагдсан хөтөлбөрүүд Франц улсын Хойд Vosges Шим мандлын нөөц газартай хамтран хэрэгжсээр байна. Биологийн олон төрөл зүйлийг хамгаалах нь хүний амьдрал болон экосистемд чухал ач холбогдолтой, учир нь энэ бол ногоон өсөлт болон зохистой ажлын байраар хангах эх үүсвэр юм. ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь Шим мандлын газар нутгийн санаачлагын нэгэн адил ногоон газар, гэрчилгээ болон баталгаажсан аялал жуулчлалыг бүрдүүлж, Португаль улсын ажил эрхлэлтийг  70 гаруй хувиар өсгөсөн байна.  

Дэлхийн өвийн тогтвортой аялал жуулчлалын хөтөлбөрөөр ЮНЕСКО нь байгалийн өвийн менежментийг сайжруулахад тогтвортой аялал жуулчлалыг дэмжих бодлого болон тогтолцоог бэхжүүлж ажилладаг. Саяхан Лесото, Малави, Өмнөд Африк, Танзани, Замби болон Зимбабвед 4 чухал  Дэлхийн өвийн газарт чадавх бэхжүүлэх сургалт семинарууд зохион байгуулагдлаа. 

Биологийн олон төрөл зүйл бол амьдрал юм. Мөн өөрчлөгдөж буй орчин, гэнэтийн бэрхшээлд дасан зохицох чадвартай уян хатан экосистемийн гол түлхүүр нь юм. Биологийн олон төрөл зүйл нь байгаль болон хүн төрөлхтний соёлын олон төрөл зүйл, өнөөдрийн болон маргаашийн тулгамдсан асуудлыг даах чадвартай, илүү хүчтэй, илүү уян хатан нийгмийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Бид энэхүү олон төрөл зүйлийн соёлыг бидний боломж, хүч хэмээн үзэж, бүх хэлбэрээр дэмжих ёстой. Үүнийг би НҮБ-ын 2030 хөтөлбөрийн тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэх гол нөхцөл гэж үзэж байна.

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова

 

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд