Холбоо барих


"“МОНГОЛ ДАХЬ БИО ЁСЗҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" СЭДЭВТ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛAГДАНА

Мэдээ мэдээлэл 2017/05-22 ・ 133

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Монголын биотехнологийн нийгэмлэг ТББ-тай хамтран "Монгол дахь био ёсзүйн мэдлэг, мэдээллийг сайжруулах нь" сэдэвт бага хурлыг 2017 оны 05-р сарын 30-ны өдрийн 09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд зохион байгуулна.

Энэхүү хурлын зорилго нь төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчид, судлаачид биоёсзүйн талаар нэгдсэн ойлголттой болох, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад оршино.

Улс орны сайн сайхан байдал нь шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжил, хүн ардын боловсрол, мэдлэг мэдээллийн түвшингээс улам бүр хамааралтай болжээ. Даяарчлагдаж буй өнөөгийн дэлхий дахинд улс орнууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, мэдлэгийн эдийн засгийг бий болгохыг зорьж байна. Энэхүү улс орны эдийн засгийг хөгжүүлэх, үндэсний өрсөлдөх чадвар, шинэ мэдлэг мэдээллийг бий болгоход биологийн нөөц баялгийг үр ашигтай ашиглах, дэвшилтэт технологи болох биотехнологийг хөгжүүлэх зорилтыг дэлхийн улс орнууд тавьж байна.

Гэвч шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил өргөжихийн хэрээр нөгөө талаас биоёсзүй, хувь хүн судлаачдын ёс суртахууны асуудал улам бүр хүчтэй тавигдаж ирлээ. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зөв ёсзүйг төлөвшүүлэх, судлаачид хувь хүмүүс мэргэжлийн болон олон улсад мөрдөгддөг ёсзүйн мэдлэг мэдээллийн шилдэг туршлага, мэдлэгээс суралцах, манай улсын бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчид, судлаачдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Хуралд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн судалгааны байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн 60 төлөөлөл оролцох ба өнөөгийн нийгмийн ёс суртахууны үнэлэмж, ёсзүйн боловсрол, мэргэжлийн ёсзүй зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд