Холбоо барих


ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ СОЁЛЫН ОЛОН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/05-20 ・ 191

 

Байгалийн олон төрөл зүйл экосистемийг тогтворжуулхад чухал ач холбогдолтой байдгийн адилаар соёлын олон төрөл зүйл нь эрчимтэй нийгмийн амьдралын эх булаг юм. Соёлын олон төрөл зүйл нь бид бүгдийг өсч дэвжин хамтдаа хөгжих боломжийг өгч, бидний амьдралыг шинэ санаагаар болон тоо томшгүй олон арга замаар баяжуулж байдаг билээ. Олон янзын соёл оршин буй анги танхимд зөвхөн олныг хамарсан байгаад зогсохгүй мөн оюутан залуусын сурлага болон амжилтыг ахиулж байдаг. Олон янзын соёл оршин буй ажлын газар нь зөвхөн илүү шинэлэг байгаад зогсохгүй, бүтээмж өндөртэй, эдийн засгийн хувьд ашигтай юм.

Энэ өдөр бол хүн төрөлхтний баялаг биет бус өв зэрэг соёлын олон төрөл зүйлийн асар их ашиг тусыг тэмдэглэх, соёл хоорондын яриа хэлцээ, харилцан ойлголцол дээр тулгуурлан бий болсон илүү амар амгалан ертөнцийг цогцлоох бидний үүрэг амлалтыг дахин нотлон харуулах боломж юм.

Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрөөр олон улсын хамтын нийгэмлэг нь соёлын онцгой үүргийг өөрчлөлт болон хөгжлийн түлхүүр хэмээн хүлээн зөвшөөрсөн. Хүн төрөлхний соёлын олон төрөл зүйлийн бүтээлч чадавх болон хүч чадал, хөгжлийн үр шимийг хүртдэг нийгмийн бүх гишүүдийн байнгын харилцан яриагүйгээр 17 зорилгыг биелүүлэх боломжгүй юм.  

Хэдийгээр бид соёлын олон төрөл зүйлийг дэмжих өдрийг тэмдэглэж байгаа ч соёлын олон төрөл зүйл нь аюул дор байгааг мартаж болохгүй. Дэлхий даяар хэт даврагсад ард түмэн болон тэдний түүхийн хоорондын чухал холбоосыг сулруулах зорилгоор соёлын цөөнхийг онцолж, бидний хамтын өвийг устгасаар байна. Үүнээс гадна, шалгагдаагүй хот байгуулалт нь бидний хотын стандартчлалтад аюул учруулж байна.

Мартин Лютер Кинг: “Хаа нэгтээ байх шударга бус байдал нь хаа сайгүй байх шударга байдлыг аюулд учруулна. Бид хувь заяаны ганц утсан дээр тогтох зугтах боломжгүй харилцан нэг сүлжээнд оршино” гэж хэлжээ. Ийм үүднээс шударга ёс, харилцан ойлголцол болон бүх эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийг удирдан чиглүүлэх хүсэл эрмэлзлэлийн суурийг шинэчлэх шинэ хүнлэг байдал 21-р зуунд бидэнд хэрэгтэй гэж үзэж байна.

Хүний эрхэнд тулгуурлан, ЮНЕСКО нь бидний ялгаа болон олон төрөл байдал нь биднийг илүү хүчтэй болгож, хоорондын харилцаа, тогтвортой хөгжил болон энх тайвны хөгжилд чухал ач холбогдолтой соёлын олон төрөл зүйлийг хүндлэх хэрэгтэй гэж үздэг. Соёлын олон төрөл зүйлийг дээдлэснээр гэгээлэг ирээдүйг даллаж, 2030 хөтөлбөрийг бодит болгохын тулд, мөн бидний соёлын олон төрөл зүйлд учирч буй аюул заналын эсрэг хамт ажиллаж байна.

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд