Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ОЛОН УЛСЫН БИЧИГ ҮСГИЙН ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА

Мэдээ мэдээлэл 2017/05-18 ・ 217

Олон улсын бичиг үсгийн шагналыг 1967 оноос хойш ЮНЕСКО жил бүр олгож байгаа бөгөөд энэ жил “Тоон ертөнц дэх бичиг үсэг” сэдвийн дор явагдахаар болсон байна. Энэхүү шагнал нь БНСУ-аас ивээн тэтгэдэг Сэжон хааны болон БНХАУ-аас ивээн тэтгэдэг Күнзийн нэрэмжит бичиг үсгийн шагналуудаас бүрддэг. 
Улс орон бүр Сэжон хааны нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд 2 хүртэл, Күнзийн нэрэмжит бичиг үсгийн олон улсын шагналд 3 хүртэлх хувь хүн, төрийн болон төрийн бус албан байгууллагыг нэр дэвшүүлэх боломжтой. 
Нэр дэвшигчдийн материалыг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл www.unesco.org/ilp/account холбоосоор орж цахим хэлбэрээр нэр дэвшигчид өөрсдөө англи хэл дээр маягт бөглөн материалаа илгээх хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд нэр дэвшигч бүр бүртгэлийн данс нээснээр материалаа илгээх боломжтой болох юм байна.

http://en.unesco.org/themes/literacy/prizes


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд