Холбоо барих


МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ НААДГАЙН НЭЭЛТТЭЙ ЦАХИМ НОМЫН САН БҮТЭЭГДЛЭЭ

Мэдээ мэдээлэл 2017/05-16 ・ 197

 

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр  ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран бүтээсэн Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан болох www.naadgai.mn сайтын нээлтийн ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14.00 цагт Уран зургийн галерейд болно. 

 Энэхүү сайт нь  мэдээлэл харилцааны технологийг ашиглан ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах,ардын уламжлалт тоглоом наадгайг өвлөн тээгчдийн уламжлалт мэдлэгийг цахим номын сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний тоглоомоороо тоглож сурах,  сурталчлан таниулах зорилготой бүтээгдсэн юм.  

Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж улмаар улс үндэстнүүд, хүмүүсийн бүлэг хоорондын харилцан ойлголцол хүндлэлийг бий болгох, энхтайван болон соёлын найрсаг харилцааг бэхжүүлж байдаг. Хэдий тийм боловч хүн төрөлхтөн болон хүүхэд багачуудын хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг олон тооны ардын уламжлалт тоглоомын төрлүүд, ардын уламжлалт мэдлэг болон амьдралын арга ухаан устаж үгүй болсон.Мөнөнөөдрийг хүртэл оршиж байгаа уламжлалт тоглоомууддаяаршил, шилжилт хөдөлгөөн, техник технологийн нөлөөлөл дор устаж үгүй болох аюулд ойрхон байна.

 Иймд ЮНЕСКО 2015 онд Тенсент Интерактив Энтертэйнмэнттай хамтран олон улсын соёлын боловсрол, хөгжил, найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор ардын уламжлалттоглоом наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд “Мэдээлэл, Харилцаа холбооны Технологи (ICT)-ийг бүтээлчээр ашиглах нь: - Ардын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан” төслийг санаачилсан юм. Энэхүү төсөл нь уламжлалт тоглоом, спортын төрлүүдээс ардын уламжлалт мэдлэг буюу нийтийн дунд оршин буй амьд өвүүдийг хадгалж хамгаалах, улмаар соёлын найрсаг харилцааг тэтгэх зорилгоортэдгээр өвүүдийн талаархи мэдээллийг цуглуулан цахим хэлбэрээр хадгалах, нийтэд түгээхэд ICT-ийг бүтээлчээр ашиглахад чиглэгдсэн болно.

2015-2016 онд Өмнөд Азиас Бангладеш, Зүүн Азиас Монгол, Латин Америкаас Бразил, Баруун Европоос Грек зэрэг 4 улс орон төслийн үйл ажиллагаанд нэгдэн улмаар цахим номын санг загварчлан бүтээх, турших үйл ажиллагаа эхэлсэн юм.

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд