Холбоо барих


СОЁЛЫН ТҮНШЛЭЛИЙН САНААЧЛАГА ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2017/05-16 ・ 293

ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүс нутгийн Соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл сүлжээний төв (ICHCAP)-өөс Соёлын түншлэлийн санаачлага хөтөлбөрийг 5 дахь удаагаа зарлаж байна.

Энэхүү хөтөлбөр нь Ази-Номхон далайн бүс нутгийн соёлын биет бус өвийн залуу мэргэжилтнүүдэд зориулсан бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр судалгаа хийх, энэ чиглэлийн төслүүдэд оролцох, Солонгосын холбогдох хүрээлэн, газруудад зочлох, солонгос хэлний курсэд хамрагдах, Солонгосын соёлоос суралцах, мэргэжлийн сүлжээг бий болгох зэрэг боломжийг олгоно.

Соёлын биет бус өвийн болон холбогдох салбарт доод тал нь гурван жил ажилласан туршлагатай, англи хэлний өндөр мэдлэгтэй, залуу мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж тус хөтөлбөрт оролцуулна.

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй мэргэжилтнүүд соёлын биет бус өвийн чиглэлээр хийсэн судалгааны тайлан болон судалгааны саналаа хүргүүлэх шаардлагатай. Сургалтын бүх зардлыг зохион байгуулагч талаас хариуцна. Материал хүргүүлэх эцсийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны 18:00 цаг (БНСУ-ын цагаар) бөгөөд cpiichcap@gmail.com хаягаар хандаж болно.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.

http://www.ichcap.org/eng/bbs/board.php?bo_table=eng_notice&wr_id=199

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл
















2017 оны 9 дүгээр сарын 26
















Тэмдэглэлт өдрүүд