Холбоо барих


ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Мэдээ мэдээлэл 2017/05-03 ・ 193

ЮНЕСКО-оос санаачлагдан тэмдэглэгдэх болсон Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 дугаар сарын 3-нд болж өнгөрлөө. Энэ өдөрт зориулсан арга хэмжээг ЮНЕСКО-ийн Бээжин дэхь төлөөлөгчийн газар, Глоб Интернэншл төв, Нээлттэй нийгэм форум болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулав. 
Арга хэмжээг нээн ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биате Транкманн, УИХ-ын гишүүн Л.Болд, Глоб Интернэшнл Төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нар үг хэлэв. Энэ арга хэмжээнд Элчин сайдын яам, хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, цагдаа, шүүхийн болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 
2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүн бүр мэдээлэл олж авах эрхийн асуудалд анхааран Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд болж байна.
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор баталсан "НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө", УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ШЕЗ-ийн Гүцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Глоб Интернэшнл Төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б. Галаарид нар санамж бичигт гарын үсэг зурав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд