Холбоо барих


ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР 2017

Мэдээ мэдээлэл 2017/05-01 ・ 243

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны Монголын бичиг үсгийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх тухай 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг "Үндэсний бичиг соёлын өдөр” хэмээн тунхагласан. Энэ удаагийн үндэсний бичиг үсгийн баярыг "Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим, "Бичиг соёл” боловсролын төв, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын Зохиолчдын Эвлэл тэргүүтэй их дээд сургууль, соёлын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Баярын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагт Үндэсний номын санд эхэлнэ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2017 оны 5 дугаар сарын 1


Тэмдэглэлт өдрүүд