Холбоо барих


ОЛОН УЛСЫН ЖААЗ ХӨГЖМИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2017/04-30 ・ 169

6 дугаар Олон улсын жааз хөгжмийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-оос хүн төрөлхтнийг жааз хөгжмөөр нэгтгэн энх тайвны төлөө хувь хэмрээ оруулсан энэ дэлхийн бүх хөгжимчин, яруу найрагч, зураач, зохиолч, түүхч, академич болон жааз хөгжмийг сонирхогч нарын баярыг тэмдэглэж байна.

Агуу их Нина Симоний хэлснээр “Жааз хөгжим бол зүгээр нэг хөгжим биш, харин амьдралын хэв маяг, оршин тогтнол болон бодол сэтгэхүйн хэв маяг юм” гэжээ. Хөгжмөөр дамжуулан амьдрал дээр биднийг илүү сайн байхад урам зориг өгдөг энэхүү хөгжим нь бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг.

Өнөөдөр бид соёл хоорондын харилцан яриаг дэмжих хүч чадал, хүний эрх болон үзэл бодлоо илэрхийлэх бүхий л хэлбэрийн хүндэтгэлийг гүнзгийрүүлэх зорилгоор олон улсын урлагийн нэг хэлбэр болох жааз хөгжмийн өдрийг тэмдэглэж байна.

Жааз хөгжмийн түүх нь хүний нэр төр, ардчилал болон иргэний эрхийн төлөөх эрлээр бичигдсэн байдаг. Түүний хэмнэл болон олон төрөл нь бүх төрлийн ялгаварлан гадуурхалт болон арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэлд урам зориг өгсөн гэдгийг өнөөдөр бид дэлхий даяар санаж явах ёстой юм.

Жааз хөгжимтэй салшгүй холбоотой Гавана хот нь энэ жилийн Олон улсын жааз хөгжмийн өдрийн Дэлхийн зохион байгуулагч хот юм. Нэрт хамтлагийн ахлагч Марио Бауза болон Фрэнк “Мачито” Грилло нарын төрсөн газар болох Куба улсын цэцэглэн хөгжих хөгжмийн соёл нь асар их холимог соёл болон бүс нутгийн хүмүүст урам зориг өгч Африк-Кубын жааз хөгжмийн хөдөлгөөнийг бий болгожээ. Кубын жааз хөгжим нь ЮНЕСКО-ийн зүрхэнд орших бүтээлч олон янз байдлын бодит жишээ юм.

Анх удаагаа Олон улсын жааз хөгжмийн өдрөөр Гавана хотод долоо хоногийн туршид сургалт семинар, мастер хичээл, кино уран бүтээл, тоглолт, концерт зэргийг зохион байгуулж тэмдэглэнэ. Бүх оддын дэлхийн тоглолт нь домогт жааз төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, ЮНЕСКО-ийн соёл хоорондын харилцан ярианы сайн дурын элч Хэрби Хэнкок болон Кубын жааз хөгжимчин Чучо Валдез зэрэг Куба, Латин Америк болон дэлхийн агуу авьяастнуудыг толилуулах ховорхон боломж юм.

ЮНЕСКО нь Жааз хөгжмийн Thelonious Monk хүрээлэн болон Кубын хөгжмийн хүрээлэнтэй дахин хамтран  эрх чөлөө, бүтээлч сэтгэхүй, олон янз байдал, эв нэгдлийн төлөө жааз хөгжмийн сүр хүчийг өндөрт өргөж байгаадаа бахархаж байна. Энэ жил Куба улсад онцгойлон анхаарч буй нь хамтын үнэт зүйлс, хүсэл эрмэлзлийн эргэн тойронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэгтгэн  жааз хөгжмийн сүр хүчийг улам бадрааж байна.

 

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова

 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд