Холбоо барих


Гүйцэтгэх зөвлөл

ЮНЕСКО-гийн тухай 2014/10-03 ・ 2549

Гүйцэтгэх Зөвлөл Ерөнхий бага хурлыг бэлтгэн явуулж, Ерөнхий бага хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх Зөвлөлийн 58 гишүүнийг Ерөнхий бага хурлаар сонгодог. Гүйцэтгэх Зөвлөл жилд хоёр удаа хуралдаж, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, төсвийг хянадаг. Гүйцэтгэх Зөвлөлд дэлхийн газарзүйн бүс нутгууд аль болох тэнцвэртэй төлөөлөлтэй байлгахаар хуваарийг хийсэн байдаг. Монгол Улс Ази, Номхон Далайн буюу IV бүлэгт ) харьяалагддаг.  Энэ бүлэгт 41 улс байдаг бөгөөд Гүйцэтгэх Зөвлөлд 12 суудалтай. Гишүүн улсуудын Байнгын төлөөлөгчид бүс нутгийн бүлгээр ЮНЕСКО-гийн Төв байранд байнга хуралдаж, Гүйцэтгэх Зөвлөлийн хуралдаанаар баримтлах байр сууриа нэгтгэж байдаг нь байгууллагын удирдлагад оролцох нэг хэлбэр болж байдаг.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл







2017 оны 9 дүгээр сарын 26

























Тэмдэглэлт өдрүүд